
Анхаарлаа төвлөрүүлэх нь тийм ч амар зүйл биш гэдгийг бид мэднэ. Ялангуяа сонирхолгүй лекц болон нэг зүйлээ олон дахин сонсоход анхаарлаа төвлөрүүлэх нь маш хэцүү байдаг. Тэгвэл Далай багшийн номлолыг сонсож буй лам нарын нэг болох бяцхан хүү анхаарлаа төвлөрүүлж чадахгүй, эргэж харж буй дүрсийг “Associated Press” агентлагийн гэрэл зурагчин буулгажээ. Энэхүү гэрэл зургийг Энэтхэгийн Банглороос 260 километр зайтай газарт орших сүмд Далай лам сургаалаа айлдаж байх үеэр авсан байна. 12-р сарын 25-наас эхэлсэн номлол 10 хоногийн турш үргэлжлэх юм. Энэхүү зургийг цахим ертөнцөд байрлуулсаны дараа хүүг өхөөрдөх хүн цөөнгүй байгаа аж.