
Антарктид тивд судалгаа явуулж байсан судлаачдын хөлөг онгоц цасанд боогдоод байсан билээ. Хөлөг онгоцонд явсан 22 багийн 52 эрдэмтнийг аврахаар Хятадын нисдэг тэрэг Антарктид тивд очсон байна. Шинэ оны өмнөхөн тэдгээр эрдэмтэд аюулд ороод байсан бол одоо эхний зорчигчид нутагтаа буцаж иржээ. Эдгээр судлаачид цасанд боогдсон ч гэсэн ажлаа хийсээр байсан юм. Тэд шинэ оноо аврагчдыг хүлээн, дуу дуулж угтжээ. Австралийн судлаачдын багийнхан бараг зуун жилийн өмнөөс Антарктид тивд аяллаа эхлүүлсэн юм.



