
Иранд 5,5 магнитудын хүчтэй газар хөдөлж, нэг хүн нас барсан талаар төв хэвлэл нь мэдээлжээ. Мөн 12 хүн шархдаад байгаа юм. Эх сурвалжийн мэдээлсэнээр Ираны нийслэлээс 1000 гаруй километрийн зайтай орших Бастак хотод газар хөдлөсний улмаас барилга, байгууламжууд нурах аюулд орсон тул аврагчид газар дээр нь ажиллаж байна. Тус улс нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байрладаг бөгөөд 2003 онд Бам хотод 6,6 магнитудын хүчтэй газар хөдөлж, 26 мянган хүн амиа алдсан нь түүхэн дэх аюултай гамшгуудын нэг болжээ.