
Вашингтон хотод 22 настай Мартин Прифер найз бүсгүйгээ хулгайлсан хэрэгт холбогдож, таван жилийн хорих ялаар шийтгүүлжээ. Мартин Пүрэв гаригийн шөнө найз охиноо гэрээс нь авч гаран, 1600 километрийн цаана байрлах Нью-Йорк хотод ирсэн байна. Гэтэл найз охин нь гэрлэх бодолгүй байсан тул уурласандаа газын хий асгаж, хашгирсан гэнэ. Бүсгүй тэр даруй цагдаа дуудсан бөгөөд Мартиныг найз бүсгүйгээ хулгайлахыг завдсан, хууль бус зэвсэг хэрэглэсэн гэж үзэн дээрх шийтгэл оноожээ.
Сэтгэгдэл (1)