Найз охиноо 48 цагийн турш хэрцгийгээр зодож амь насанд нь хүрсэн хэрэгт шалгагдаж байгаа Г.Алтанхүүд холбогдох хүн амины хэргийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шилжүүлсэн тухай мэдээлэл гараад байгаа юм. Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын олон нийтийн мэдээллийн хэлтсийн байцаагч, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад “Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд Г.Алтанхүүгийн ар гэрийнхэн болон хохирогчийн ар гэрийнхэнээс хуулийн дагуу мэдүүлэг авч байгаа. Энэ хэргийг Улсын мөрдөн байцаах газар онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж байгаа гэх ташаа мэдээлэл гараад байна. Тухайн хэргийг харьяалалын дагуу Сүхбаатар дүүзргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж, Улсын прокурорын газар хянаж байгаа.
Г.Алтанхүү эрүүгийн хуулийн тусгай ангийн 91-р зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна. Одоогоор Г.Алтанхүү нь хорих 461 дүгээр ангид хоригдож байна. Хохирогчдын талаас шижээчдийн эхний дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй. Ингээд дахин шинжээчдийн баг томилогдоод ажиллаж байна" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (1)