
Дэлхийн гар утас, телевизорын зах зээлийн шилдэг борлуулагч болох “Samsung Electronics” компанийн ашиг, орлого сүүлийн улирлын байдлаар огцом буурсан байна. Нийт 7,8 тэрбум доллар буюу 8,3 триллион воны ашгийг сүүлийн улиралд олно гэж төлөвлөж байсан ч 18 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулвал 6 хувиар буурсан үзүүлэлт юм. Тус компанийн удирдлагууд уналтын шалтгааныг тайлбарлаагүй ч мэргэжилтнүүд ухаалаг гар утасны зах зээлтэй шууд холбон тайлбарлаж байна. Ухаалаг гар утасны салбар хөгжихийн хэрээр бүтээгдэхүүний үнэ буурч байгаа хэмээн нэгэн шинжээч тайлбарлажээ. Үнэ буурахын хэрээр ашиг төдийлөн өсөхгүй байгаа гэнэ.