
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны авга эгч Ким Ген Хи зүрхний шигдээсээр өвдсөн эсвэл амиа хорлосон байх магадлалтай хэмээн Өмнөд Солонгосын тагнуулчид дүгнэжээ. Түүний нөхөр Чан Сон Тэкийг цаазалсаны дараа Ким хатагтай олны нүдэнд огт харагдаагүй гэдгийг тагнуулчид батлан хэлж байгаа юм. Ингэснээр Ким Ген Хи нөхрөө цаазлуулсаны дараа ч албан тушаалаасаа мултраагүй, тэр ч бүү хэл олны нүдэнд ил гарсан гэдэг барууны хэвлэлүүдийн мэдээллийг няцаажээ. Тагнуулчдын мэдээлэлд үндэслэн Өмнөд Солонгосын нэгэн сонинд Ким Ген Хи өнгөрсөн есдүгээр сарын 10-наас хойш олон нийтийн өмнө гараагүй. Өмнө нь зүрхний шигдээсээ эдгээхээр хэд хэдэн удаа гадаад руу явж байсан гэж бичжээ. Өнгөрсөн долоо хоногт Чан Сон Тэкийг зэрлэг нохдоор хооллосон байж болзошгүй хэмээн нэгэн хэвлэлд бичсэн ч хэн ч баталгаажуулж чадаагүй юм.