
Германы канцлер Ангела Меркель цанаар гулгаж яваад осолдож, аарцагны ясаа гэмтээсэн талаар хэвлэлүүд мэдээлж байна. Канцлер хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болсон тул албан ёсны айлчлал, уулзалтуудыг цуцлахаас өөр аргагүй болжээ. Зул сарын баяраар Швейцарьт амарч байхдаа дээрх гэмтлийг авсан бөгөөд дараагийн гурван долоо хоног ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон хэмээн түүний төлөөлөгч мэдэгдлээ. Гэмтлийн улмаас Меркель Варшавын айлчлалыг хойшлуулсан боловч 2014 оны танхимын анхны хурлыг удирдан явуулах юм байна. Сүүлийн үед Меркелийг албан тушаалаа ашиглан эрх бүхий хүмүүсийг томилсон хэмээн буруутгах хүмүүс ч байгаа юм.