

Хятадын Гуандонг мужийн Дунгуань хотын ажилтнууд зааны соёонуудыг ангилж, утсгалд оруулж байна. Өчигдөр тус мужийн эрх баригчид зэрлэг амьтдыг хамгаалах зорилгоор шалгалт явуулж, 6,1 тонн хууль бус зааны соёог хураан авсан юм. Энэ нь 2009 онд Филиппинд 10 сая долларын үнэ хүрэх 5 тонн зааны соёог
устгасанаас хойшхи Азийн орнуудад явуулсан хамгийн том шалгалт боллоо. Эдгээр соёонуудыг Африкийн орнуудаас хил давуулан оруулж ирсэн гэнэ. Хятад улс сүүлийн жилүүдэд зааны соёоны хууль бус наймааны гол бүс болоод байгаа нь байгаль хамгаалагчдын санааг зовоож байна. Зааны соёо хар зах дээр нэг килограмм нь 2 мянган доллар хүрч, “цагаан алт” гэж нэрлэгдэх болсон бөгөөд ихэвчлэн гоёл чимэглэлийн зорилгоор ашигладаг ажээ. Зөвхөн өнгөрсөн онд гэхэд 35 мянган заан гэмт хэргийн золиос болсон гэдэг судалгааг амьтны эрхийг хамгаалагчид гаргасан байна.

