
Энэ сарын сүүлээр Швейцарьт эхлэх Сирийн энхийн хэлэлцээрт Иран улсыг уриагүй байна. Гэсэн хэдий ч НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Иран улсыг оролцуулах бодолтой байгаагаа илэрхийлжээ. Уг хэлэлцээрийг эхлүүлэхийг санаачилсан Орос, Америк улсууд Сирийн хэлэлцээрт Ираны оролцоо байхгүй гэж үзсэн гэнэ. Харин Тегераны эрх баригчид Женев хотын хэлэлцээрт оролцуулахгүй байгаа нь улс орны нэр хүндийг хүндэтгээгүй явдал боллоо гэж бухимдсан байна. Ираны гадаад хэргийн сайдын төлөөлөгч Абхам Сирийн гол холбоотон болох Иран иргэний дайны хямралыг шийдвэрлэхэд хамгийн чухал үүрэгтэй гэж үзжээ. Гэтэл АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри "Иран улс хөндлөнгөөс оролцох шаардлагагүй" гэж хэлсэн байна. Энхийн хэлэлцээрт Сирийн сөргөлдөгч талуудыг уриад байгаа аж.