Эртний Египтчүүд нас барагсдаа занданшуулах өвөрмөц ёс заншилтай ард түмэн юм. Гэтэл Колумбын Сан Бернандо хэмээх бяцхан суурингаас занданшуулсан цогцоснууд олджээ. Энэ суурин 17 мянган хүн амтай бөгөөд нийслэлээс 3 цаг яваад хүрдэг байна. Эдгээр мумминуудыг 1957 онд занданшуулсан боловч хэн ч анхаарч байгаагүй юм. Мумминуудын хувцас, арьсны өнгө нь борлосон бөгөөд нүүр нь цонхийж үрчийжээ. Латин америкийн орнуудад занданшуулах ёс заншил эртнээс уламжлагдаж ирсэн боловч эдгээр цогцоснуудыг яаж хэвээр хадгалж ирсэн нь нууцлаг байна. Эдгээр хүмүүсийг 1957 онд оршуулсан ч гэсэн маш эртний зан үйлээр оршуулсан нь анхаарал татаж байгаа ажээ. Одоо Колумбын эдгээр мумминууд жуулчдын сонирхлыг татаж байгаа бөгөөд хамгийн сайн хадгалагдаж үлдсэн наймыг нь шилэн хоргонд хадгалсан байна.



