Хятадын Харбин хотод жил бүр зохион байгууллагддаг мөсөн наадмын бэлтгэл ажлыг хангахаар 7000 орчим уран бүтээлч ажиллаж байна. 30 дахь жилдээ зохион байгуулагдах энэхүү наадамд дэлхийн хамгийн том, алдартай барилга байгууламжийг цас, мөсөөр дууриалган хийдэг уламжлалтай. Зохион байгуулагчдын хэлж буйгаар энэ жилийн арга хэмжээг нэг сая гаруй хүн үзэж сонирхоно гэж тооцжээ. Гайхамшигтай мөсөн хотыг барьж байгуулахад 1,800 метр квадрат хэмжээтэй мөс, 1500 метр квадрат цас орж байгаа ажээ. Энэ жил урьд оныхоос илүү том байгууламжуудыг барьж, ашиглалтад оруулсан бөгөөд ирэх ням гаригт нээлтээ хийх юм.









