“Samsung” компани интернэт ашиглах боломжтой хөргөгч зохион бүтээлээ. Ингэснээр Твиттер хуудсанд зочилж, хөгжим тоглуулах бололцоотой болсон юм. Хөргөгчин дээр суурилуулсан төхөөрөмжийг ашиглан ухаалаг гар утасны төрөл бүрийн программуудыг хэрэглэх ажээ. Өмнө нь хөргөгчинд зөвхөн хоол хүнс хадгалдаг байсан бол одоо чөлөөт цагаа өнгөрүүлэх хэрэгсэл боллоо. Гэхдээ энэ нь хөргөгчин дээр интернэт суурилуулсан анхны технологи биш бөгөөд өмнө нь Линукс компани зохион бүтээж байсан гэнэ. Харин энэ хувилбар нь хүүхэд багачуудад зориулсан цэстэй гэдгээрээ өвөрмөц юм байна.





