
Америк, Канадад сүүлийн 20 жилд байгаагүй ихээр хүйтэрч байгаа билээ. Чикагогийн Фарангейтутад -60 градус хүрсэн нь Ангараг гариг болон Канадын зарим хэсгээс хүйтэн болж байна. Нүүрсхүчлийн хийн нөлөөгөөр Артикын мөс хайлж, манай гаригийн уур амьсгалын өөрчлөлтөд голлон нөлөөлж байна гэж эрдэмтэд үздэг. Эрдэмтэд сүүлийн зуун жилд өвөл дулаан болдог гэж үздэг ч хойд тивд ийнхүү хүйтэрсэн юм. Үүнийг судлаачдын зарим нь дэлхийн дулааралтай холбон тайлбарлаж байна. Гэхдээ зөвхөн нэг үзэгдлээр уур амьсгалын өөрчлөлтийг тодорхойлох боломжгүй, удаан хугацааны үр дүнд харагдана гэжээ. Гэхдээ уур амьсгалын өөрчлөлт бодитой оршиж байгааг огцом хүйтрэл харууллаа.
Сэтгэгдэл (1)