

Шинэ оны босгон дээр Оросын Волгоград хотод дараалан халдлага гарч, дэлхий нийтийн сэтгэлийг түгшээсэн билээ. Тэгвэл Хар тэнгист болох өвлийн олимпын наадмыг үзэж сонирхох зочдыг хамгаалахаар 30 мянган цагдаа, дотоодын цэргийн хүчний байгууллагын ажилтнууд ажиллахаар боллоо. Энэ нь олимпын наадмын түүхэнд гарч байгаагүй хамгийн том хамгаалалтын арга хэмжээ юм. Тиймээс галт зэвсэг, тэсрэх бөмбөгийг нэг бүрчлэн шалгаж, үзэгчдийн аюулгүй байдлыг хангах ажээ. Эрх баригчид Хойд Кавказад орших лалын шашинтнуудыг сэжиглэж байна. Сүүлийн жилүүдэд Орос болон Чечений салан тусгаарлагчдын зөрчлөөс үүдээд, лалын шашинтнууд халдлага үйлдэх нь ихэссэн юм.