
Энэтхэгийн Калкута хотод 16 настай охиныг хүчиндэж шатаасан аймшигт хэрэг гарсан юм. Тэгвэл уг хэргийн золиос болсон охины гэр бүл Энэтхэгийн ерөнхийлөгчтэй уулзаж, гэмт хэрэгтнүүдэд зохих ял шийтгэл оноохыг шаарджээ. Хэрэг өнгөрсөн оны аравдугаар сард гарсанаас хойш хэрэгтнүүдэд ял оноогоогүй байгааг эсэргүүцэн Калкутта хотод хоёр өдрийн турш олон нийтийг хамарсан томоохон жагсаал боллоо. Жагсагчид гэмт хэргийг нуун дарагдуулж, чимээгүй өнгөрөөхийг хүсч байна хэмээн цагдаа нарыг буруутгаж байгаа ажээ. Дээрх эсэргүүцлийн жагсаал нь өнгөрсөн онд Дели хотын тэмцэлтэй адил олон нийтийг хамарч байгаа гэнэ. Хэргийг эргэн сануулвал, өнгөрсөн онд Дели хотод 23 настай бүсгүйг бүлэглэн хүчирхийлж, амь насыг нь хохироосон юм. Харин 16 настай охины хэрэгт холбогдуулан 6 хүнийг сэжиглэн шалгаж байгаа бөгөөд шатааж хөнөөсөн болохыг эмнэлгийн шинжээчид баталжээ. Мөрдөн байцаах албаны тэргүүн Мадхав Сантош Нимбалкар охиныг шатаахад оролцсон этгээдүүдийг баривчилсан гэж хэлсэн юм.