
Америкийн агаарын хүчний нисдэг тэрэг Лондонгоос 1800 километрийн цаана Английн хойд далайд осолджээ. Нисдэг тэргэнд даалгавар биелүүлж явсан багийн дөрвөн гишүүн бүгдээрээ нас барсан байна. Тэнд хоёр нисэгч, нэг инженер, мэргэн буудагч зорчиж явжээ. Шуурхай албаны ажилтнууд ослын газар үзлэг шалгалт явуулж, галыг унтраахаар ажиллаж байна. Энэхүү цэргийн нисдэг тэргээр 2011 онд Японы цунамигийн үеэр тусламж хүргэж, Афганистан, Ирак, Ливид ажиллагаа явуулж байжээ.
Сэтгэгдэл (1)