
Хятад улс банк санхүүгийн системээ тогтвортой байлгаж, эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд таван арилжааны банкинд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгохоор болжээ. Коммунист намын удирдагчид эдийн засгаа өсгөх зорилгоор арилжааны банкаар дамжуулан бизнес эрхлэгчдэд бичил зээл олгох юм байна. Ингэснээр бизнес эрхлэгчдийн дунд өрсөлдөөн бий болгох гэнэ. Хятадын эдийн засаг өнгөрсөн оны хоёрдугаар улиралд 7,5 хувьд хүрч буурсан нь шинэчлэлт хийх шаардлагатайг харуулсан юм. Хятадын эдийн засагт намын нөлөө хамгийн их байдаг учраас банкууд үйл ажиллагаа явуулахад төвөгтэй байдаг гэсэн шүүмжлэл дагуулсан учраас ийнхүү бодлогоор дэмжих зорилго тавьжээ. 2013 онд Хятадын иргэд нийт 2,9 триллион долларын зээлийг банкнаас авсан байна. Найдвартай зээл олголт өссөнөөр санхүүгийн тогтвортой байдлыг хангана гэж эдийн засагчид үзжээ.