Өчигдөр Палестинчууд Израйлийн хэдэн арван оршин суугчийг зодож гэмтээсэн байна. Энэ хэрэг Йерусалимаас 49 километрийн зайтай орших тосгонд гарчээ. Израйлийн эрх баригчид Иш Кодеш тосгон дахь барилгыг хууль бусаар нураасны дараа дээрх зодоон үүссэн юм. Сүүлийн жилүүдэд Израйльчууд цэргийн хүчээр Палестины өмч, хөрөнгөд халдах явдал ихэссэн байна. 1948 онд Палестины газар нутаг Израйлийн нэг хэсэг хэмээн тооцогдсоны улмаас дайн гарч байсан түүхтэй.















