
Өмнөд Солонгос улс тун удахгүй болох сар шинийн баяраараа дайны үед хагацсан гэр бүлүүдийг уулзуулахаар болжээ. Тус улсын Засгийн газар энэ талаарх мэдэгдэх хуудсыг Хойд Солонгосын талд хүргүүлээд байгаа юм. Хоёр Солонгосын дайны үед ойр дотно хүмүүсээсээ салан тусгаарлаж, амьдрах болсон гэр бүлүүдийг уулзуулах нь Ким Чен Уны зорилгод нийцэж байгааг Пак Гын Хэ онцолсон байна. Хамгийн сүүлд Солонгосын хагацсан гэр бүлүүдийн уулзалт 2010 онд болсон гэнэ.