Австралийн Мелбурн хотод амьдардаг хосууд өнгөрсөн 2013 онд нэг ч өдөр амралгүй гүйсэн гэнэ. 64 настай Жанет, 68 настай Элин нар нэг жилийн хугацаанд 15 мянган километр газрыг гүйж туулсан байна. Эрүүл мэнддээ онцгой анхаардаг хосууд боломжгүй зүйл гэж байдаггүй болохыг хүмүүст харуулахыг хүсчээ. Тэд өдөр бүр замдаа гарахын өмнө 10 ширхэг гадил жимс болон усан үзэм иддэг. Өдөрт 6 цаг тасралтгүй гүйдэг бөгөөд хэсэг амарч, жимсний салалт, жүрж иддэг байна. Ингээд 16 цагийн орчимд гүйлтээ зогсоож загас, жимсээр хооллодог ажээ. Энэ бүхнийг хэрэгжүүлэхэд төвөгтэй биш боловч цаг агаарын эрс тэс уур амьсгал хүнд бэрхшээл байсан гэнэ. Нартай халуун өдөр цөөнгүй байсан бөгөөд Австралийн түймэр гарсан нутгаар ч дайран өнгөрсөн юм.



