
Деннис Родман коммунист удирдагч Ким Чен Уны төрсөн өдрөөр хийсэн айлчлалаа зөвтгөн ярьж байгаа юм. Алдарт сагсчин тэрээр 12 сарын дотор дөрвөн удаа Хойд Солонгост айлчилсан байна. “CNN” агентлагийн сурвалжлагч түүнээс “Таны айлчлал Хойд Солонгос дахь Америкийн хоригдлуудын тоог нэмэх биш үү? гэж асуухад, Ким Чен Уныг өмөөрчээ. Тэрээр Хойд Солонгост 15 жил ял эдэлж буй Кеннид Бэй хэмээх америк иргэнийг буруутгасан байна. Гэхдээ эрүүл мэнд нь тун тааруу байгаа Кеннидийг суллахын төлөө Кимтэй ярилцаж байсан тухайгаа өгүүлжээ. Родманы айлчлалыг хүний эрхийг хамгаалагчид Америкийг төлөөлж чадахгүй хэмээн шүүмжилж байна. Түүний багийнхан Хойд Солонгосын тамирчидтай нөхөрсөг тоглолт зохион байгуулж, Ким Чен Унд төрсөн өдрийн бэлэг барих юм.