
Монголын антропологич Б.Мандухай Руд Левитаны шагналыг хүмүүнлэгийн чиглэлээр хүртлээ. Тэрээр парламентын сонгуульд эмэгтэй нэр дэвшигчдийг чухалчилж үзэхийг тусгасан угсаатны зүйн судалгаагаар шилдгээр тодорч, 25 мянган долларын эзэн болжээ. Энэхүү шагналыг Массачусетын технологийн их сургуулийн хүмүүнлэгийн сургуулийн захирал санаачилж, жил бүр шилдэг судалгааны бүтээлийг тодруулдаг болсон юм. Б.Мандухай нь Монголын ардчилсан хувьсгалын эхний жилүүдэд эмэгатэйчүүдийн сонгогдох эрхийг төдийлөн хамгаалж чадаагүй тухай бүтээлдээ
харуулсан байна. Тэрээр 2012 он хүртэл парламентын гишүүдийн наймас доош хувийг эмэгтэйчүүд эзэлж байсан тухай өгүүлжээ.
Сэтгэгдэл (1)