
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун өчигдөр 30 нас хүрлээ. Түүнийг төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэсэн нь тодорхойгүй байгаа ч ганц "барууны" найз сагсчин Дэннис Родман түүнд баяр хүргэсэн байна. Тэрбээр Ким Чен Унд зориулж төрсөн өдрийн дуу дуулсан бөгөөд баяр хүргэн бөхийсөн зургийг нь "Associated Press" авсан байна. Энэ зургийг дэлхийн хэвлэлүүд нийтлээгүй байгаа ч Дэннис Родман ийнхүү нагац ахыгаа цаазалж, харгис гэж нэрлэгдээд байгаа Ким Чен Унд "долигнож" байгаа нь олон нийтийн дургүйцлийг хүргэж байна. Хүний эрхийг харгисаар зөрчдөг Ким Чен Унтай ингэж дотно байх нь ёс зүйгүй үйлдэл хэмээн дүгнэжээ. Гэвч NBA-гийн од Дэннис Родман "Энэ бол улс төртэй хамаагүй, зүгээр л спорт, нөхөрлөл" гэж хариулсаар байгаа юм.
Сэтгэгдэл (5)