
Сирийн босогчдын бүлгийн дайчид Алеппо хотын хойд хэсгийг эзэлж, эмнэлгийг нь бүсэлсэн талаар Аль-Жазера мэдэгдлээ. Энэхүү бүс нутагт Аль-Кайда бүлэглэл хяналтаа тогтоогоод байсан юм. Босогчид Башар Ассадын дэглэмийг эсэргүүцэн зургаан өдөр тэмцсэний эцэст хяналтаа тогтоож чадсан боловч хүний эрхийн байгууллагынхан тулааны уршгаар 380 хүн амиа алдсан гэж мэдэгдлээ. Лалын шашны босогчид ийнхүү ялалт байгуулж, Алеппо хотын шоронгоос хэдэн арван хоригдлыг сулласан байна. Тэд тус шоронд 70 гаруй хүн нас барсаны дотор иргэд болон сэтгүүлчид байгаа гэж мэдэгджээ. Энэ сарын сүүлээр Швейцарь улсад Сирийн хямралын асуудлаарх олон улсын бага хурал болох юм.