
Эхчүүдийн дутуу төрөлтийн шалтгаан бактери болохыг эрдэмтэд баталжээ. Хэрвээ жирэмсэн үед бактерийг нь эрт оношилж чадвал эрсдэлээс хамгаалах боломжтой гэж үзэж байна. Эхийн биед үүссэн бактери нь хүүхдийн мембран нимгэрэхэд нөлөөлж, улмаар дутуу төрдөг гэнэ. Мембран нимгэрэх нь нийт дутуу төрж буй эхчүүдийн гуравны нэгт тохиолддог ажээ. Тиймээс ээжүүд жирэмсэний эрт үед оношуулвал, бактери усаар дамжин хүүхдэд тархахаас сэргийлж чадна. Судлаач Эми Мурта жирэмслэхээс өмнө антибиотик хэрэглэх нь эрсдийг бууруулна гэж үзжээ. Харин одоо эрдэмтэд бактерийг усаар дамжиж хүүхдэд халдварлуулахгүйн тулд юу хийх хэрэгтэй гэдгийг судлаж байгаа юм.