
Өмнөд Суданы Бенту хотын хэдэн мянган иргэн орон гэрээсээ дайжих болжээ. Газрын тосоор баялаг энэ хотод засгийн эрхийн төлөө тэмцэл өрнөж, оршин суугчид нь дүрвэж байгаад НҮБ-аас санаа зовниж байгаа юм. Энэ хооронд Өмнөд Суданы зөрчлийг намжаахаар гал зогсоох хэлэлцээр талуудын хооронд үргэлжилж байна. Өмнөд Суданы иргэний дайны улмаас 1000 гаруй хүн амь үрэгдээд байгаа бөгөөд Динко, Нуер үндэстнүүдийн хоорондох мөргөлдөөнтэй бүсэд 200 мянган хүн амьдарч байна. Бенту, Бор, Жонглей зэрэг гол төвүүдэд босогчид хяналтаа тогтоосон юм. Тиймээс Бор хотын орчимд засгийн эрхтнүүд буцаан эзлэхийн төлөө тэмцэж байгаа бол Бороос 25 километрийн зайтай орших Минкаммен хотод дүрвэгсдийн үер бууж байна. Сөргөлдөгч талуудын толгойлогчид өөр үндэстнүүд юм. Босогчдын талын гол гишүүн Мабиор Гаран нь 2005 онд нас барсан Өмнөд Суданы удирдагч Гараны хүү юм байна. Өмнөд Судан бол 2011 онд тусгаар тогтносон дэлхийн хамгийн залуу улс юм.