Америкийн дунд сургуулийн багш Жон Сисна гурван сарын турш “McDonald’s” сүлжээний түргэн хоолноос өөр хүнс хэрэглээгүй байна. Гайхалтай нь тэрээр 16 килограммаар турж чадсанаа баталж, өөрийн түүхийг харуулсан баримтат кино хийжээ. Жон өглөө, өдөр, орой бүр “McDonald’s”-н хоол идсэн ч өдөрт 2000 калориос дээш илчлэгтэйгээр хэрэглээгүй гэнэ. Ингээд уураг, нүүрстөрөгч, холестрин зэрэг шаардлагатай шим тэжээлийг авсан ч хүссэнээрээ турж чаджээ. Оройн хоолонд салат, мах, үдийн хоолонд хоёр ширхэг өндөг, мах, сүү хэрэглэж байв. Ажлынхаа завсраар зайрмаг идэж, өдөр бүр 45 минут явган алхаж хэвшжээ. Жон 90 хоногт турсан нууцаа тогтмол цагаар зөв хооллосонтой холбон тайлбарлаж байна.



