
14 настай Жэк Шелленшлажер хүү 12 настайгаасаа эхлэн бодибилдингээр хичээллэжээ. 155 сантиметр өндөртэй хүү 136 килограмм буюу биеийн жингээсээ хоёр дахин хүндийг өргөж, дэлхийн дээд амжилт тогтоосон байна. Түүний булчин хөгжиж, мэргэжлийн тамирчны түвшинд хүрсэн гэнэ. Жэк бол бодибилдингээр хичээллэж буй мянга, мянган өсвөр насны хүүхдүүдийн нэг юм. Гэхдээ сүүлийн жилүүдэд тамирчдын нас залуужиж байгаад зарим мэргэжилтнүүдийн санаа зовниж эхэлжээ. Учир нь хэт хүнд зүйл өргөвөл хүүхдүүдийн өсөлтөнд муугаар нөлөөлөх магадлалтай хэмээн эмээж байгаа юм. Харин Жэк хүүгийн аав өөрөө энэ спортын тамирчин учраас хүүгийнхээ ирээдүйд санаа зовдоггүй ажээ.