
Хятадын интернэт худалдааны аварга “Alibaba” компанийн эзэмшилд байдаг “Tmall” сүлжээ 2015 онд энэ салбарын тэргүүлэгч болно хэмээн шинжээчид дүгнэжээ. “Tmall” сүлжээнд Apple компани бүтээгдэхүүнийхээ талаарх мэдээллээ байршуулж, Хятад дахь борлуултаа өсгөхөөр хичээж байгаа ажээ. 700 гаруй мянган худалдан авагчтай интернэт сүлжээ Амазон компаниас илүү ашиг олдог болоход ойрхон болсон гэнэ. Apple, "Samsung"-аас өрсөж, Хятадын хэрэглэгчдийг татах зорилт тавиад байгаа тул Хятадын сүлжээг дэмжихээр хичээж байгаа бололтой.