30 настай Бельги зураач Бен Гейне 3D зургаараа алдартай. Тэрээр бодит мэт хар болон өнгөт зурагнуудыг анаморфосис хэмээх маш сонирхолтой арга барилаар бүтээдэг байна. Энэ нь дүрсний өнцөг булан бүрийг тодотгож, үзэгчдэд бодитой харагдуулах арга юм. Эхлээд харандаагаар ерөнхий дүрсийг гаргаж, хар бэхээр давхарладаг. Бений зурагнууд 130-160 см хэмжээтэй байдаг гэнэ. Ийм том хэмжээ нь зургийн хэсэг бүрийг нарийвчлан харуулахад нөлөөлдөг ажээ.







