
H5N1 шувууны ханиадны вирус Канадад тархаж, нэг хүн нас барсан байна. Нас барсан хүн Албертагийн оршин суугч бөгөөд саяхан Бээжинд аялаад ирсэн байжээ. Тэрээр Канадад ирээд хоёр өдрийн дараа эмнэлэгт хүргэгдэн нас барсан юм. H5N1 вирусын халдвар нь уушгийг гэмтээж, амьсгалыг удаашруулан аажмаар үхэлд хүргэдэг. Албертад H1N1 вирус тархсанаар энэ улиралд гэхэд 10 хүн нас бараад байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас уг вирус хүнээс хүнд тархах магадлал бага гэж мэдэгдэж байсан ч халдвар авсан тохиолдолд үхэлд хүргэх магадлал 60 хувь гэж үзжээ. 2003-2013 оны хооронд дэлхийн 15 оронд H5N1 вирус хүнээс хүнд тархсан 648 тохиолдол бүртгэгдсэнээс 348 нь нас барсан юм.