
АНУ-ын Колорадо мужид хар тамхины татварыг 25 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Ингэснээр мужийн төсөвт оны сүүл гэхэд 70 сая долларыг нэмж төвлөрүүлэхээр төлөвлөж байсан юм. Гэтэл марихуан хэмээх хар тамхийг татвар нэмсэн үнээр буюу 60-70 хувиар борлуулж эхлэхэд хэрэглээ буурахгүй байгаа нь батлагдаж эхэллээ. Учир нь хууль хэрэгжиж эхэлсэн эхний долоо хоногт 5 сая долларын орлого цугларсан нь борлуулалт буураагүйг харуулж байна. Уг нь марихуаныг худалдаалах явдлыг бууруулахын тулд 37 газар зарах зөвшөөрөл олгосон гэнэ. Колорадо муж нь 21-ээс дээш насны хүнд марихуан худалдаалахыг зөвшөөрсөн анхны муж бөгөөд жилд 600 сая долларын үнэ хүрэх худалдаа явагдаж байдаг ажээ.