
Берлин хотын цагдаа нар үзлэг шалгалт явуулж, 140 кг кокаин илрүүлсэн байна. Энэ нь хар зах дээр 6 сая еврогийн үнэ хүрэх бөгөөд сүүлийн 15 жилд ийм их хэмжээний хар тамхи илрүүлж байгаагүй ажээ. Мөрдөгчид нийт таван супермакетаас зөрчил илрүүлж, устгалд оруулахаар болжээ. Хар тамхийг гадил жимстэй хайрцагнууд дотор нууж байсан гэнэ. Тэдгээрийг Өмнөд Америкаас Европ руу оруулж ирсэн бөгөөд агуулахад хадгалах боломж байхгүй тул дээрх аргыг хэрэглэжээ.