
Манай улсын иргэд Эрээн хотоос үүрэн телефоны цэнэглэгч карт их хэмжээгээр хууль бусаар оруулж ирснийг гаалийн байцаагч болон хилийн тагнуулынхан илрүүлжээ. Тэд Хятад улсад үйлдвэрлэсэн "Ланд 80" маркийн автомашинаар 176 хайрцаг 1000 болон 2500 төгрөгийн цэнэглэгч картын бэлдэц тус бүр 400 мянган ширхэг, 5000 төгрөгийн картын бэлдэц 80 мянган ширхэг, мөн ширээний хуанлийн хавтас зэрэг эд зүйлсийг оруулахаар завджээ.
Д.Ундрах /24tsag.mn/