Америкт сүүлийн 20 жилийн хамгийн хүйтэн өвөл тохиож, зарим мужуудад -50-60 градус хүрч дээд амжилт тогтоогоод байгаа билээ. Огцом хүйтний улмаас 21 нас хүн нас барсан байна. Үүнээс гадна сургууль цэцэрлэгүүдийг хааж, хүмүүсийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулжээ. Цаг уур шинжээчдийн үзэж буйгаар Америкт энэ жил Ангараг гариг болон Өмнөд туйлаас хүйтэн байгаа ажээ. Энэхүү хүйтрэл нь уур амьсгалын өөрчлөлт бодитой оршиж байгааг дахин гэрчилсэн юм.









