
"Iphone" төрлийн гар утас алдагдсан ч мэдээлэл дамжуулдаг, хаяг байршлаа тодорхойлдог мэдрэгчтэй хэмээдэг. Тэгвэл энэ төрлийн утсаа алдсан 300 гаруй иргэн цагдаагийн байгууллагад хандаад байгаа аж. Гэвч албаныхан тухайн утаснаас ямар ч тохиолол хүлээж авч чадахгүй мухардалд ороод байсан ч ямар учиртайг нь олж тогтоожээ. Тодруулбал, халаасны хулгайчид утаснуудыг хулгайлсныхаа дараа Монголд асаалгүй, БНХАУ-ын Эрээн хотод аваачин серийн дугаарыг нь өөрчлүүлж, буцаан авчирч өндөр үнээр худалдаалдаг байсан нь илэрчээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)