
Volkswagen брэндийн Porsche, Audi, Bentley хэмээх тансаг автомашин дэлхийн зах зээл дээр тэргүүлж байна. Эдгээр тансаг автомашинууд Хятад, Энэтхэгийн хэрэглэгчдийн гол чиг хандлага болжээ. Өмнөх оныхтой харьцуулахад Porsche автомашины борлуулалт 21 хувь, Bentley 28 хувиар өсчээ. Volkswagen компани дээрх автомашиныхаа борлуулалтыг 1,5 саяд хүргэж, 2018 онд дэлхийн хамгийн том автомашин үйлдвэрлэгч болохоор зорьж байна. Мэргэжилтнүүд Америкийн зах зээл өнгөрсөн онд сүүлийн зургаан жилд байгаагүйгээр өссөн бөгөөд 15,6 сая ширхэг машин зарагдсан гэж үздэг.