
Хил хамгаалах ажилтнууд Америк руу нэвтрэхийн тулд чемодан дотор
нуугдаж байсан Тайланд эмэгтэйг илрүүлжээ. Тэрээр чемодантай хувцсан дор
нуугдаж, Мексикээс Америкийг зорьж явсан байна. Хил зөрчиж явсан 48
настай эмэгтэйг Хонда загварын автомашин дотроос олсон гэнэ. Машины
дугуй суусныг гярхай ажигласан хилчид ачаа тээшийг шалгаж үзэхэд дотроос
нь хүн гарч иржээ. Ингэж хил нэвтрэхийг завдсан тохиолдол тун ховор
байдаг ажээ.