
-Ослын газрыг орхиж зугтдаг хүмүүсийн талаар судалгааг гаргасан гэлээ. Энэ талаар?
-Яг ямар хүмүүс ослын газрыг орхиж зугтдаг талаар бид судалсан. Зарим тохиолдолд айж, сандарсан үедээ олсын газрын санаатайгаар орхиж зугтдаг бол нөгөөтэйгүүр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үедээ, бичиг баримтын зөрчилтэй, жолооны үнэмлэх гэрчилгээгээ орхисон, үрэгдүүлсэн тохиолдолд ослын газраас зугтдаг нь батлагдсан. Мөн ослыг гаргачихаад баригдахгүй байж чадна гэсэн ахархан бодлоор ослын газрыг хаяж явах зөрчил гаргадаг.
-Ослын газрыг орхиж зугтсан тохиолдлыг илрүүлэх явдал хэдэн хувьтай байна вэ?
-2013 онд эзэн холбогдогч нь тогтоогдоогүй буюу хэргийн газрыг орхин явсан гэмт хэргийн 90.9 хувийг илрүүлэн ажиллаа. Учир нь манай улсад камерийн систем сайн хөгжиж байгаа. Мөн албан байгууллага, ард иргэдтэй хамтарч ажилладаг учир зугтсан этгээдийг төвөггүй барьдаг. Тиймээс тээврийн хэрэгсэл жолоодож яваа жолооч нар маань жижиг гэлтгүй зам тээврийн осол, хэрэг аль ч тохиолдолд ослын газрыг орхиж зугтаахгүй байх чухал юм.
Д.Ундрах /24tsag.mn/