
Ингэж эмнэлгүүдийг нэгтгэхдээ Монгол Улсын хамгийн өндөр хүчин чадал бүхий MRI болон CTI аппаратыг эзэнгүйдүүлсэн юм. Тэдгээр аппаратыг өнгөрсөн хугацаанд ашиглалтад оруулж, хэвийн ажиллагаатай болгож, хянах ажлыг тус эмнэлэгт нийлүүлсэн “Пролианс” ХХК хариуцан ажиллаж байжээ.
Тэгвэл энэ сарын 07-08-аас шилжих шөнө тус төхөөрөмж дэлбэрч, утаа их хэмжээгээр гарч энэ үеэр цагдаа нар хамгаалалтад гарсан байна. Дотоодын цэргийн 805 дугаар ангийн албан хаагчид байнга хамгаалдаг тус эмнэлэгт ийн дэлбэрэлт болж хий гадагшилж байхад хав дараад өнгөрсөн талаар эх сурвалж мэдээллээ.
Д.Дуулим