
Нано технологиор бүтээсэн 3D бүтэцтэй чийдэн нь энэ оны шилдэг бүтээлүүдийн нэг болж магадгүй байна. Уг чийдэн нь 100W хүчин чадалтай бөгөөд 1,250 хоног буюу 3,6 жилийн хугацаанд нэг ч унтралгүй ажиллах хүчин чадалтай ажээ. Нано бүтэцтэй чийдэн нь LED гэрлийн туслажтайгаар тасалгааны температурыг тэнцвэржүүлэх буюу хэт халахаас хамгаална. Энэ нь мөнгөн ус, хар тугалга зэрэг химийн элемент агуулаагүй боловч тасалгааг сэрүүцүүлэх үр дүнтэй арга юм. Өрөөг тод гэрэлтүүлэхээс гадна ердөө 50 долларын үнэтэй. Уламжлалт цахилгаан зарцуулдаг чийдэн нь хамгийн багадаа 100-400 долларын өртөгтэй байдаг бол энэхүү дэвшилтэт бүтээгдэхүүнийг хэрэглэснээр зардлаа 88 хувиар бууруулна гэсэн үг юм. Дэвшилтэт технологиор хэвлэж гаргасан энэхүү бүтээл нь өнгө, загварын хувьд ч уламжлалт гэрлээс давуу юм.
Сэтгэгдэл (1)