
Венесуэлийн 2004 оны мисс, кино од Моника Спирийг нөхрийнх нь хамт машинд нь хөнөөсөн алуурчдыг цагдаа нар илрүүлэн, баривчилжээ. Камерын бичлэг шүүж, долоон хүнийг баривчилсан боловч хоёрыг нь сулласан байна. Одоо хэрэгт холбоотой хүмүүсийн буу зэвсгийг шалгаж байгаа бөгөөд дээрмийн сэдэлтэй хэрэг мөн гэж үзжээ. Дээрх хэргийг үйлдсэн этгээдүүд мөн гэдгийг жүжигчний 5 настай Маяа охин гэрчилж байгаа юм. Түүнийг мөн буудаж шархдуулсан бөгөөд энэ хэрэгт Венесуэлийн ерөнхийлөгч онцгой анхаарал хандуулж, мөрдөгчдөд хурдан шуурхай илрүүлэх үүрэг даалгавар өгсөн байна. Өмнөд Америкийн орнуудад өнгөрсөн оны байдлаар 25 мянган хүн бусдын гарт амиа алдсан гэдэг судалгаа гарчээ.