
Хоногийн хугацаанд нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 8, зөрчлийн 2, мэдээллийн 1 дуудлага ирж харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 14 дүгээр байрны хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргаж унтраасан байна. Мөн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 27 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад 4 ханатай гэр шатаж нурсан байсныг унтраажээ.
Д.Ундрах /24tsag.mn/