
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Жастын 53 дугаар байрны хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг унтраасан байна. Мөн Хорт хий утаанаас хамгаалах багтай ажиллан утаажилтын бүсээс 17 иргэнийг гаргаж, иргэн 53 нас, эмэгтэй угаартсан байсныг аварч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ЯТТ 103-ийн эмчид шилжүүлэн өгсөн.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)