
Дэннис Родман Хойд Солонгост ял эдэлж буй америк иргэнийг буруутгасаныхаа төлөө олон нийтээс уучлалт гуйлаа. Тухайн үед архи ууж, даралт нь буурсан байсан хэмээн тэрээр ярьсан байна. Родман Хойд Солонгост ял эдэлж буй Кеннид Бэйг буруутай зүйл хийснийхээ төлөө шийтгэгдсэн хэмээн ярьсан ажээ. Сагсан бөмбөгийн од Associated Press агентлагт уучлалт гуйсан мэдэгдлээ ирүүлсэн гэнэ. Тэрээр Ким Чен Унд сагсан бөмбөгийн нөхөрсөг тоглолтын дараа төрсөн өдрийн дуу дуулж өгсөн юм.
Сэтгэгдэл (2)