Кубын домогт удирдагч Фидель Кастро уран зургийн нээлтэд оролцохоор Гавана хотноо олон нийтийн өмнө гарч ирлээ. Тэрээр 2013 оны хоёрдугаар сард үндэсний ассамблейн хуралд оролцсоноос хойш олны өмнө харагдаагүй юм. Фидель Кастро 2008 онд биеийн байдлаас болж, дүү Раул Кастрод эрх мэдлээ шилжүүлж өгсөн билээ. Өмнөд Африкийн удирдагч агсан Нелсон Манделаг оршуулсаны дараа Кастрогийн биеийн байдалд олон хүн санаа зовниж байсан юм. Өдгөө 87 настай тэрээр Венесуэлийн эдийн засгийн уналт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг өргөн сэдвээр сэтгүүлчидтэй нээлттэй ярилцжээ. Кастро Кубын төрийг 47 жил удирдахдаа хувьсгалыг удирдаж явсан, коммунист үзэлтэн билээ.


Сэтгэгдэл (2)