
Хятадын хамгийн алдартай найруулагчдын нэг болох Жан Иему гэр бүл төлөвлөлтийн хуулийг зөрчсөнийхөө төлөө 1,2 сая доллар буюу 7,5 сая юанийн торгууль төлөхөөр болжээ. Түүний эхнэр Чен гурван хүүхэдтэй хэмээн мэдэгдэж, олон нийтийн өмнөөс уучлалт гуйж байсан юм. Харин онлайн хэвлэлд бичсэнээр Жан найруулагч долоон хүүхэдтэй юм байна. Түүний дөрвөн хүүхдийг өөр өөр эмэгтэйчүүд төрүүлжээ. Тэрээр 2008 оны Бээжингийн олимпын нээлт, хаалтын арга хэмжээг найруулан тавьж байсан алдартан билээ. Хятад улс шинэчлэлийн бодлогын хүрээнд хоёр хүүхэдтэй болохыг хүлээн зөвшөөрсөн. Бодлогын өөрчлөлт хийгдэхээс өмнө хоёр хүүхэдтэй болсон гэр бүл шинэ хуульд хамрагдаж, торгууль төлөхгүй гэнэ. Харин Бээжин, Шанхай зэрэг том хотуудын иргэдэд энэ заалт хамаарахгүй болсон юм.
Сэтгэгдэл (1)