
Франсуа Олланд 41 настай жүжигчин Жули Гаиетэй нууц амрагийн
харилцаатай талаар Францын нэгэн сэтгүүлд нийтлэжээ. Харин ерөнхийлөгч
энэхүү мэдээллийг хувь хүний нууцад халдах гэсэн оролдлого хэмээн
тодорхойлсон байна. Жүжигчин Жули 50 гаруй бүтээлд дүрээ мөнхлөхийн
зэрэгцээ Франсуа Олландыг телевизээр сурталчилан, сонгуулийн компанит
ажилд нь оролцож байсан гэнэ. Ерөнхийлөгчийн эргэн тойрны хүмүүс энэ
бүхнийг ор үндэслэлгүй мэдээлэл хэмээн үзэж, нэгэн блогчийг цуу яриа
түгээхэд нөлөөлсөн гэж буруутгаж байна. Харин жүжигчин бүсгүй ямар нэгэн
тайлбар хийсэнгүй. Гэхдээ Франсуа Олланд нууц амрагтай байсан гэдгээ
үгүйсгээгүй ажээ.

