Украйны Киев хотын тусгаар тогтнолын талбайд болсон мөргөлдөөний улмаас хэд хэдэн хүн шархадлаа. Тухайлбал Украйны дотоод хэргийн сайд эсэргүүцэгчдийн тэргүүлэгч Юри Луценко хүнд шархадсан байна. Жагсагчид Украйныг Европын холбоонд нэгтгэхийг шаардаж байгаа бол ерөнхийлөгч Виктор Янукович ОХУ-аас хямдралтай үнээр байгалийн хий нийлүүлж, 15 тэрбум долларын санхүүгийн тусламж авах гэрээ байгуулсан юм. Энэ нь зөрчлийг улам хурцатгахад нөлөөлж, жагсагчид болон цагдаа нар шөнөжингөө мөргөлдсөн байна. Уурлаж хилэгнэсэн тэмцэгчдийн эсрэг цагдаа нар хүч хэрэглэсэн гэнэ. Хоёр сарын өмнө эхэлсэн эсэргүүцэл, тэмцэлд оролцсон хэд хэдэн жагсагчдыг баривчлаад байгаа аж. Зул сарын баярын өмнөхөн сэтгүүлч Татьяна Чорновол зодуулсан нь тэмцэгчдийн дургүйцлийг төрүүлсэн юм. Украйнд 2004 оны улбар шар хувьсгалаас хойшхи хамгийн том тэмцэл, хөдөлгөөн өрнөж байна.




Сэтгэгдэл (1)